Шууд Chart

МҮОНТ-ийн “Соёл Эрдэнэ” редакци, “Монгол арт” галерей хамтран судалбар зургийн аяллыг зохион байгуулжээ

2020-09-02 07:58:10

“Монгол арт” галерей нэг жилийн ойн хүрээнд зураачдын судалбар аяллыг хэдхэн хоногийн өмнө зохион байгуулж дуусгажээ.

Зураачид 10 хоногийн турш Хэнтий аймгийн нутаг, Цэнхэрмандал, Чингис хот, Баян-Адарга, Дадал, Биндэр, Батширээт сумын түүхэн дурсгалт болон байгалийн үзэмж төгс газраар аялж, 2000 гаруй км зам туулаад ирсэн байна.

Энэ аялал Монголын дүрслэх урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, их эзэн хааныхаа өлгий нутгаар аялан, байгалийн үзэгдэл, хувьсан өөрчлөгдөх агшинг сэтгэлд буух өнгийн найрамжаар зотноо буулган тэмдэглэн авч, цаашдын томоохон бүтээл бүтээх санаа сэдэл нь болсон гэдэгт найдаж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Уран бүтээлчдээс ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл болсон нийт 14 зураач, судлаач, түүхч, угсаатны зүйч О.Сүхбаатар болон МҮОНТ-ийн “Соёл Эрдэнэ” редакцитай хамтран оролцжээ.

Уг судалбар аялалд оролцсон уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ ирэх арваннэгдүгээр сард “Монгол арт” галерейд гаргах юм байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНТ-ийн “Соёл Эрдэнэ” редакци, “Монгол арт” галерей хамтран судалбар зургийн аяллыг зохион байгуулжээ   
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй