![](/uploads/201404/news/thumb/b4845ba25584717218ea4405a23b8872_x3.jpg)
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж энэ сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.
Гашуунсухайтын боомт нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтолцоог боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь энэ оны дөрөвдүгээр сараас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэлжээ. Программыг үйлчилгээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс таван толгой” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна. Тус программын гүйцэтгэгчээр “Тider solution” гэх үндэсний үйлвэрлэгч компани ажиллаж байгаа бөгөөд энэхүү программ нь монгол инженерүүдийн бүтээл аж.
Гашуунсухайт боомтоор ачаалал ихтэй үед өдөрт 1600, жирийн үед 800-900 орчим нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг бөгөөд жолооч нар штамп даруулахаар дараалалд зогсч багагүй цаг хугацаа алддаг байсан юм. Программ ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгагч орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан тухайн жолоочийн хурууны хээний мэдээллийг тулган нягтлаж, тээврийн хэрэгсэлд тал бүрээс нь камераар хяналт тавих ажээ.
![](/uploads/assets/image/IMG_0115.jpg)
![](/uploads/assets/image/IMG_0067.jpg)
Гашуунсухайтын боомтод дэлхийн технологийг нэвтрүүллээ | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.