Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо Монголын барилгын үндэсний ассоциаци нар хамтран ажиллахаар болж өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны захирал Ө.Ганболд болон Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нар оролцлоо.
Тус байгууллагууд Монгол Улс дахь барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зөв механизмийг бий болгох гэсэн гол чиглэлийн хүрээнд хоёр жилийн турш хамтран ажиллах ажээ.
Тодруулахад, Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо нь Олон улсын Санхүүгийн зах зээлийн холбооны Монгол дахь салбар хороо бөгөөд 2004 онд байгуулагдсан юм байна. Холбоо нь олон улсын Валютын зах зээл, Мөнгөний зах, Хөрөнгийн зах, Үнэт металлын зах болон Эрсдлийн удирдлага, хөрөнгө зохицуулалтын практикийг нэвтрүүлдэг аж.
Харин Монголын барилгын үндэсний ассоциаци нь өнгөрөгч 2009 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын барилгын салбарын бизнесийн орчинг төгөлдөржүүлэх төрийн бодлогод гишүүн байгууллагуудын үзэл баримтлал зөвлөмжийг тусгуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ашиг сонирхлыг хамгаалах, сургалт судалгаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тус ассоциаци нь одоогоор 120 гишүүн байгууллагатай юм.
Барилгын салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулна | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.