Шууд Chart

Г.Баярсайхан гишүүн хүүхдүүдэд чацарганы шүүс өгчээ

2014-04-16 17:11:12

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 23 цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг хүлээлгэн өглөө. 

Хүүхдүүдийн дархлааг сэргээх, витаминжуулах аяны хүрээнд нэг тонн чацарганы шүүсийг хүүхдүүдэд бэлэглэх үеэрээ УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хаврын урт өдрүүдэд хүүхэд багачууд хатгаа, ханиаднаас сэргийлэх, дархлаа сайжруулахад чацарганы шүүс амин дэмтэй. Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм” гэлээ. Шүүсийг 23 цэцэрлэгийн багш, эрхлэгч, нярав, эмч нарт хүлээлгэн өгчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Баярсайхан гишүүн хүүхдүүдэд чацарганы шүүс өгчээ   
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй