Шууд Chart

“Оюунлаг Хөвсгөл” гэсэн нүүрний хаалтыг зүүж ангиараа жигдэрчээ

2020-09-02 17:49:22

“Ковид-19” цар тахал дэлхий дахинаа дэгдэж буй энэ цаг үед Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Ц.Нандинчимэг багштай 4Д ангийн хамт олон анхаарал татлаа.

Тодруулбал, тус ангийнхан “Оюунлаг Хөвсгөл” гэсэн нүүрний хаалтыг зүүж ангиараа жигдэрсэн байна.

Сургалт нь ч танхимын болон танхимын бус аргаар явагдаж байгаа энэ цаг үед БСШУЯ болон ЭМЯ-аас нэг ангид 25-аас доош тооны сурагч хичээллэж, амны хаалтыг заавал зүүх, халуун хэмжих, гар ариутгагч тогтмол хэрэглэхийг сануулсан билээ.

Тэдний зүүсэн нүүрний хаалтыг орон нутгийнх нь "Үжинпресс" хэвлэлийн газар үйлдвэрлэжээ.

Иймд анги хамт олон нь цахим орчинд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ “Хамтдаа суралцъя, хамгаалъя” гэсэн уриагаа ч бичсэн байлаа.

 

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

“Оюунлаг Хөвсгөл” гэсэн нүүрний хаалтыг зүүж ангиараа жигдэрчээ   
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй