
Соёлын сайд С.Чулуун Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд болон музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэлээ. Тэрбээр орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцахаас илүү аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулж, орон нутгийн соёлын байгууллагуудыг Засгийн газрын бодлогын хүрээнд салбарын яамнаас дэмжиж ажиллахаа онцлов.
Түүний томилолт Өвөрхангай аймгаас эхэлж буй бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, шашин, соёлын томоохон төв, иргэдийн эргэл мөргөлийн голомт болсон “Эрдэнэ Зуу” музейд эхлээд саатлаа.
Сүүлийн жилүүдэд музей үзэх гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд цар тахлын улмаас гадаадын жуулчид байхгүй ч урин дулаан, амралт зугаалгын улиралд зорин ирэх дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн хэмээн музейн хамт олон урам зоригтой байна.
Соёлын сайд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцлаа | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.