
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Төрмандахын “Хийморь” нэртэй лайв тоглолт энэ сарын 9-нд орон даяар үзэгчдэд хүрнэ.
Уг тоглолт unilive88, ddishlive 900, look tv сувгаар 21:00 цагаас гарах аж.
Тэрбээр тус тоглолтоо Туул голын эрэг дээрээс хүргэх бөгөөд тайз засалтаа өнөөдөр эхлүүлж байгаа гэнэ. Мөн зөвхөн морины тухай дуу дуулах гэж буйгаараа өмнөх тоглолтуудаас нь онцлог болох нь ээ.
Тодруулбал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг, төгөлдөр хуурч Б.Чинбат ая “Торгон хул”, яруу найрагч Н.Баянмөнхийн шүлэг, А.Анхбаярын аялгуу “Аархал”, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Дорлигийн ая, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Болзоо” зэрэг хит болсон олон бүтээл нь эгшиглэх юм байна.
Түүнчлэн нийтийн дуучдаас энэ намрын анхны тоглолтын салхи үүгээр эхэлж байна.
Дуучин Э.Төрмандахын “Хийморь” тоглолт энэ сарын 9-нд болно | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.