
Монголын байт харвааны холбооны 60 жилийн ойн баярын өдөрлөг Үндэсний цэцэрлэг хүрээлэн дахь "Дайчин Чанар - Тэсвэрийн Талбар" 360 талбайд зохион байгуулагдлаа.
Уулын спортын ОУХМ, спортын гавъяат багш Р.Зориг нь 1960 онд Чехсловак Улсын мэргэжилтэн Шимек Атонинтой уулзаж, манай оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал солилцсоноор анхны харваачдыг бэлтгэх болсон түүхтэй билээ.
Тус баярын өдөрлөгөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа уншиж, МБХХ-ны ерөнхийлөгч П.Цагаанд гардуулав.
Мөн Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нийт үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, холбоодын удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүсэв.
Ташрамд дурдахад, Монгол Уулсаас олимпын спортын төрлийн хамгийн анхны дэлхийн аваргын алтан медалийг байт харвааны тамирчин Должингийн Дэмбэрэл 1971 онд Английн Иорк хотноо болсон тэмцээнд 30 метрийн зайд хоёр удаагийн харвалтаар 641 оноо онож түрүүлсэн, мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Пара байт харвааны тамирчин Дамбадондогийн Баатаржав нь "Бээжин-2008" XIII зуны паралимпын наадамд анхны алтан медалийг хүртсэн түүхтэй билээ.
Тус өдөр олон нийт 360 талбайд байт харвааны үнэ төлбөргүй сургалтад хамрагдан, холбооны үйл ажиллагаатай танилцлаа.


Монголын байт харвааны холбооны 60 жилийн ойн өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.