Шууд Chart

Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна

2020-09-07 13:23:44

МАХН-ын IX их хурлаас Үндэсний соёл, боловсролыг хөгжүүлэх тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж, улмаар Засгийн газраас 1936 оныг соёл, боловсролын он болгон зарласантай холбогдуулан БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 26 дугаар (1936 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 125 тоот) тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдаас бүрдсэн Цагдан сэргийлэх клуб байгуулагдсан нь өнөөгийн "Сүлд" чуулгын үндэс суурь болсон.

Тус клубээс Төрийн шагналт, Монгол Улсын ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, шударга хөгжимчин Ц.Дашдулам, Төрийн шагналт, зохиолч, төр нийгэм, соёлын зүтгэлтэн С.Удвал, ард олондоо “алиа” хэмээн хүндлэгддэг Ардын жүжигчин Ж.Данзан, улсын циркийн амьтан тоглуулагч Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэрэндорж нар ажил амьдралынхаа анхны гарааг эхэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн нарын зэрэг Монголын урлаг, соёлын олон алдартнууд төрөн гарсан түүхтэй.

2021 онд Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, цагдаагийн "Сүлд" чуулгын 85 жилийн ойн тохиох билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагдаагийн “Сүлд” чуулгын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй