Шууд Chart

Хүнсний ногооны үнэ өсч байна

2014-04-17 14:39:55

Дөрөвдүгээр сарын III долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 7545 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8230 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.6 хувиар буюу 165 төгрөгөөр өссөн байлаа.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Харин төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.6 хувиар буюу 15 төгрөг, байцаа 4.3 хувиар буюу 55 төгрөг, манжин 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Хүнсний ногооны үнэ өсч байна   
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй