Шууд Chart

Н.Алтанхуяг: МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна

2014-04-17 14:50:53

Өнөөдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АТГ-аас таны охин болон зөвлөхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон Өмнөговь аймгийн Засаг дарга С.Бадраа нарт хариуцлага тооцох шаардлагыг Хэрэг эрхлэх газарт өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа л тогтооно. Тэгэхээр үүнээс өмнө яригдаж байгаа яриа бол суртал нэвтрүүлэг гэж ойлгож байгаа. Ер нь Засгийн газарт хоёр жил ажиллахад Монгол ардын нам, Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна” гэж хариуллаа.   

Мөн тэрээр "Улс орны эдийн засаг хүндэрсэн, энэ хямралт байдлыг үүсгэсэн хариуцлагыг Засгийн газар өөрөө үүрэх ёстой гэдэг байр суурийг ҮХААЯ-ны сайд Х.Баттулга мэдэгдсэн. Та үүнтэй санал нэгдэх үү" гэсэн асуултад “Хүн хүний харах өнцөг өөр. Та нар өөрсдөө дүгнэлтээ хий. Би өөрийн гэсэн дүгнэлттэй байна” гэж хариуллаа.

Харин гишүүдийн давхар дээлний талаарх асуудлын тухайд Ерөнхий сайд “Өнөөдрийн чуулганаар гарсан шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Засгийн газрыг огцруулна гэсэн шийдвэр ч биш. Зүгээр л цаашаа хэлэлцэгдээд явах асуудал. Засгийн газрыг огцроосой гэж хүлээж байгаа хүмүүст тийм шийдвэр юм шиг харагдаж магадгүй. Тэртээ тэргүй Ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг ард түмэн хэлж байна. Социологийн судалгаагаар ч харуулж байна” гэсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
92.157.27.xxx [92.157.27.xxx] 2014-04-17 17:55
ajliin amjilt huseye ushuu sain ajlaarai
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-04-17 17:07
еээээээээээээээээ балар ааааааааааааааааа гэж
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2014-04-17 15:04
GАжлын амжил хүсье. Сайн ажилж байгаа шүү

Бидэнтэй нэгдээрэй