Шууд Chart

НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзлаа

2014-04-17 16:04:53

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглуг өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

Хатагтай Сезин Синаноглу уулзалтын эхэнд байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Хүн амын сангийн Улс орныг дэмжих тав дахь удаагийн тайланг гардуулан өгсөн юм.
 
Байнгын хорооны дарга Д.Батцогт Хатагтай Сезин Синаноглуг хүрэлцэн ирж мэдээлэл өгч байгаад талархаад, тус байнгын хороог даргалаад удаагүй байгаа учраас Хүн амын сан, Мянганы хөгжлийн зорилт, Хөгжлийн хөтөлбөрийн талаар хийгдсэн судалгаа тайлантай сайтар танилцана гэдгээ хэллээ. Тэрээр уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхоо ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүслээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзлаа  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй