Шууд Chart

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль шинэчлэгдэнэ

2014-04-17 16:21:52

УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. 

Уг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Манай улсад тус хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, олон улсын жишиг, олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан гэж хууль санаачлагчид үзэж байгаа ажээ. Тиймээс хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар ажиллажээ.
 
Энэхүү хуулийг олон улсын жишигт нийцсэн, боловсронгуй болгохын тулд ажлын хэсгийнхэн олон удаа хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллаж байгаа юм. Дээрх хуулийн гуравдугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын хөдөлгөөнд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхойлно. Дөрөвдүгээр бүлэгт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрх олгох, олон улсын жолоочийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх, дуусгавар болох, сэргээх үндэслэл зэргийг тусгасан ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль шинэчлэгдэнэ  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй