Шууд Chart

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Аврагч” спорт хорооны даргаар томилогджээ

2020-09-11 09:36:22

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харъяа “Аврагч” Биеийн тамир техник–Спортын хорооны даргаар томилогджээ.

Уг хороог өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга, дэд хурандаа Г.Эрхэмбаяр удирдаж байсан юм.

“Аврагч” Биеийн тамир техник–Спорт хороо нь 2009 онд Монгол Улсын Шадар сайдын 08 дугаар тушаалаар байгуулагдсан түүхтэй.

Сонирхуулахад, одоогийн байдлаар үндэсний бөхийн аварга цолтнуудаас дархан аварга Г.Өсөхбаяр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороог, улсын аварга Н.Батсуурь ШШГЕГ-ын харъяа "Сүлд" спорт хороог удирдаж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Аврагч” спорт хорооны даргаар томилогджээ  
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй