
Дархан-Уул аймгийн “Дугуйтай Дархан” клубээс “Дархан-88” дугуйн уралдааныг санаачлан хэрэгжүүллээ.
“Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө-2030”-д орсон нөөц боломжид тулгуурлан тусгай сонирхлын аялал жуулчлалын төрөл хэлбэрүүдийг бүсчлэн хөгжүүлж, өртөөчилсөн маршрутыг брэнд болгон таниулна гэж тусгасан байдаг. Үүний хэрэгжилтийг хангах, цаашид аймгийн брэнд болгох үүднээс хэрэгжүүлжээ.
Хамтран зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ, БОАЖГ, ЭМГ, Цагдаагийн газар ажиллажээ.
Үүнд Улаанбаатар хотын 38 багийн 198 тамирчин оролцож шилдгүүдээ тодруулав.
Дугуйгаар туулах зам нийт 88 км бөгөөд гараанаас бариа хүртэл 70 км замыг туулсан байна.
Туулах замын маршрут нь Дархан хотын залуучууд театрын өмнөөс гараа хүртэл найман км зам, гараанаас Зулзагын гол-Аргалын гарам-Шийрийн бригад-Цайдамын хөндий-Гүнж ресорт гэсэн 70 км замыг туулжээ.
Найман насны ангиллаар зохион байгуулсан тэмцээний Элит ангилалд “Алдар” БТСХ-ны баг, Өсвөр үеийн 13-15 насны ангилалд Ховд аймгийн “Шидэт хүрд” баг, өсвөр үеийн 16-18 насны ангилалд Увс аймгийн баг, эмэгтэйчүүдийн сонирхогчдын 40-өөс дээш насны ангилад “Sky Team” баг, эрэгтэйчүүдийн сонирхогчдын 40-өөс дээш насны ангилалд Дорноговь аймгийн “Хутагтын дугуйчид” баг, сонирхогчдын 19-39 насны ангилал Улаанбаатар хотын “Аттиллагийн жимээр” баг, Элит эмэгтэйчүүдийн ангилалд Улсын аварга Г.Энхжингийн баг шалгарч шилдгүүдээр тодорлоо.
Тэмцээний хамгийн ахмад тамирчин 73 настай Монгол Улсын 34 удаагийн аварга, ОУХМ, Ази-Номхон далайн орнуудын олимпын аварга Тогтохын Пүрэвдорж байлаа.
Гараанаас 198 тамирчин гарч барианд 181 тамирчин орсон юм. Учир нь замын нөхцөл байдлаас шалтгаалан дугуй эвдрэх, тамирчдын шөрмөс татах зэргээс шалтгаалан 17 тамирчин барианд орж чадалгүй тэмцээнийг дуусгасан аж.
“Дархан-88” дугуйн уралдаан боллоо | ||
Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.