
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын багийн элч, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал нар цахимаар уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд их аварга М.Даваажаргал Н.Түвшинбаярт МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ зуны XXXII олимпын наадам зохион байгуулагдах Япон Улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэв.
Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны Гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, "Токио-2020" олимпын наадмын үеэр эх орноо сурталчлах зорилготой “Монгол өргөө” /Mongolia House/ төслийг хэрэгжүүлэхэд түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Н.Түвшинбаяр, М.Даваажаргал нар цар тахлын энэ үед тамирчдын сэтгэл зүй болон бэлтгэлжилтийн түвшинг хангах талд харилцан санал солилцсон бөгөөд мөн энэ удаагийн цахим уулзалтаар дамжуулан тамирчдад өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцахаа илэрхийлсэн юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, их аварга Хакүхо М.Даваажаргал нар цахим уулзалт хийлээ | ||
Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.