
2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- 14-16-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, салхитай, сэрүүн байна -
Хур тунадас: 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Халх голын саваар бороо, нойтон цас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 20-21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, хугацааны дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, 16-21 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 9708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.