
“М Си Эс” группын Дэд ерөнхийлөгч, “Шарк” Д.Энхтүвшин зүрхний ховдлын цоорхой оноштойгоор 12 жилийг өнгөрүүлж буй 13 настай Сараана охинд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Тэр охин Орхон аймагт амьдардаг бөгөөд айлын том. Мөрөөдөл нь бүжигчин болох гэнэ. Мөн тун удахгүй хоёр ихэр дүүтэй болох гэж байгаагаа ч уулзалтын үеэр дуулгажээ.
Тэрбээр “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хагалгаанд орох гэж байгаа аж. Нийт зардал нь 14 сая төгрөг агаад аав ээж нь хамаатан садангуудаасаа дөрвөн сая төгрөг цуглуулаад байхад нь Д.Энхтүвшин уулзаж, ийнхүү тусламжийн гараа сунган шаардлагатай төсвийг нь бүрдүүлж өгчээ.
Мөн энэ өдөр Д.Энхтүвшингийн хуримын 20 жилийн ой тохиож буй тул гэр бүлийнхээ хүнтэй хамт гардуулсан байна.
“Шарк” Д.Энхтүвшин зүрхний хагалгаанд орох гэж байгаа охинд 10 сая төгрөг хандивлажээ | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.