Шууд Chart

Дуучин Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд” нэртэй цомог гаргажээ

2020-09-15 09:15:29

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд” цомгоо гаргажээ.

Тэрбээр өмнө нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Жинлавцогзол Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн Монгол маанийн хөгжөөл гэсэн цомог гаргасан билээ.

Энэ удаагийн цомогт нь есөн хөгжмийн зохиолчийн 14 бүтээл багтсан бөгөөд үе, үеийн уран бүтээлчдийн өөр өөрийн гэсэн дуулалтыг зөвхөн тенор хоолойд  зориулан сонсогчдод хүргэж эхэллээ.

Уг цомгоо гаргасан зорилгоо тэрбээр “Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг шинэ үеийн залуустаа эргэн сануулах, уран бүтээлийн онцлогуудыг нь танин мэдүүлэхэд оршиж байгаа” гэсэн юм.

“Монголын сонгодог бүтээлүүд” цомогт Монголын нэрт хөгжмийн зохиолч Ц.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал нарын ари романс дууг сонгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд” нэртэй цомог гаргажээ   
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй