Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2020-09-15 14:43:54

Есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Зэлтэр, Хангай нуруунаас эхтэй Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 30-145 см давсан байдалтай байна.

Харин Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-45 см даван үерлэж байна. 9 дүгээр сарын 16-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-10 см нэмэгдэнэ.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй