Шууд Chart

Улаанбаатарт маргааш өдөртөө 13 хэм дулаан...

2020-09-15 14:48:19

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөр Халх голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, шөнөдөө  Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 15-ны 20 цагаас 09 дүгээр сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн  аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө  Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт маргааш өдөртөө 13 хэм дулаан...  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй