
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг "Мөрөөдөл биелэх мөсөн өргөө"-ний барилгын явцтай танилцлаа.
Уг барилга нь хувийн хэвшлийн байгууллагуудын санаачлагаар байгуулагдаж буй бөгөөд “Степпе арена”-гийн бүтээн байгуулалт юм.
Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын ажлыг дэмжиж, өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг хүсч, эх орондоо олон улсын тэмцээн уралдааныг хүлээж авах боломжтой байгууламж барьж байгаад талархал илэрхийлэв.
Ташрамд дурдахад, “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө” нь дөрвөн цагийн дотор мөс дэвсэж, хураах боломжтой соёл, спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой цогц төв болох юм.


МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг "Мөрөөдөл биелэх мөсөн өргөө"-ний барилгын явцтай танилцлаа | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.