![](/uploads/201404/news/thumb/11847ecbfa10fb3cb3fa7d54c2b50b1c_x3.jpg)
УИХ-ын ээлжит чуулганаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Оюунхорол гишүүн танилцуулсан юм.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батласан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам” нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдсөний улмаас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлбөр барагдуулахад хүндрэлтэй болсон байна.
Учир нь УИХ-ын 2012 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргаж хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг төрөөс 100 хувь барагдуулах асуудлыг судлаж, холбогдох хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Байнгын хороо болон Засгийн газарт тухайн үед даалгажээ.
Иймээс Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажилд үүсээд байсан гацааг арилгаж, худалдан борлуулах боломжтой бүрдүүлэх үүднээс Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг төрөөс олгосон 50 хувийн хохирлын мөнгийг төрд төвлөрүүлсний дараа хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувийг олгоход цаг хугацаа шаардлагатай байгааг харгалзан төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг төрд төвлөрүүлэх ажиллагааг зогсоож эхний ээлжинд орлого, мөнгөн хөрөнгийг хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувьд олгон хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа төрд төвлөрүүлэх ажиллагааг зогсоож эхний ээлжинд орлого, мөнгөн хөрөнгийг хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувьд олгон хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа төрд төвлөрүүлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авав. Ингээд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
ХЗХ-ы хохирогчдын хохирлын төлбөрийг барагдуулна | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.