![](/uploads/201404/news/thumb/2265c6d057e37a2173391d28c7cd931b_x3.jpg)
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч 2012 онд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нарын есөн гишүүн санаачлан боловсруулж өргөн барьсан.
Өнөөдрийг хүртэл хэлэлцүүлгийн шатанд явж байсан тус хуулийн төслийг хууль санаачлагчид буцаан татаж байгаа талаар дөнгөж сая УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа.
Хууль санаачлагчид хуулийн төслөө буцаан татсан нь техникийн чанартай арга хэмжээ ажээ. Энэ талаар УИХ-ын дарга "Энэ бол техникийн чанартай арга хэмжээ авч байгаа юм. Би гишүүдэд зөвлөгөө өгсөн. Хуулийг буцаан татаад Засгийн газраас өргөн мэдүүлвэл богино хугацаанд хурдан шийдэгдэнэ" гэсэн юм.
Хуулийн төслөө эргүүлэн татлаа | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.