Шууд Chart

Шилэн дансны тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй

2014-04-18 12:32:20

Ээлжит чуулганд өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн долоон асуудлын нэг нь  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төсөл байсан.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан.
 
Энэхүү хуулийн төслөөр төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж хууль санаачлагч үзэж байгаа.
 
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар, Су.Батболд, Ж.Батсуурь, Н.Энхболд нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулсан бол УИХ-ын гишүүн А.Бакей, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, Ж.Батсуурь, С.Баярцогт нар үг хэлсэн юм.
 
Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 39 нь буюу 60.9 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шилэн дансны тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй