Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2020-09-21 12:41:19

2020 оны 9 дүгээр сарын 21-нээс 9 дүгээр сарын 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн тунадас орж, ихэнх нутгаар салхитай, хугацааны эцсээр сэрүүснэ -

Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно.

Салхи: 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын аймгуудын нутгаар 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 11028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй