Шууд Chart

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

2014-04-18 14:06:12

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.

Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.
 
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар,  Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ. Бусад төрийн болон хувийн хэвшлийн  бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх ажээ.
 
Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй