Шууд Chart

Эрчим хүчний удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо

2014-04-18 14:21:14

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод болжээ.   

Өргөтгөсөн шуурхай зөвлөлгөөнд ЭХЯ-ны удирдлага, газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, гишүүд,  эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирал гэх мэт 80 гаруй хүн оролцож, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын хэтийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна.
 
Анх удаа орон нутагт болж буй тус зөвлөлгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил илтгэл тавьсан бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд танилцуулах илтгэлийг хийжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрчим хүчний удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо  
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй