![](/uploads/202009/news/thumb/7b01e21f83ebf76e5dc0489afafefacf_x3.jpg)
Намрын хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцээд 9, 10 дугаар сард риновирусээр үүсгэгдэг ханиад их болдог. Харин томуугийн вирус 11 дүгээр сарын 15-наас хойш эргэлтэд орж гуравдугаар сарыг дуустал үргэлжилдэг.
Ханиад, шуухинаагийн үед илрэх шинж тэмдэг:
• Нусгайрах
• Хамар битүүрэх
• Найтаах
• Хоолой хөндүүрлэх
• Ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг
Ханиад, шуухинаа хүрсэн тохиолдолд анхаарах зүйлс:
• Гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Өдөрт 2-3 удаа содтой уусмалаар 10-15 минут хамар, хоолойг утах,
• Өдөрт 2-3 удаа давс, нимбэг, содны уусмалаар 4-5 хоног ээлжлэн хоолойг зайлах
• Аньс, нэрс, чацарганыг ойр ойрхон бага багаар халуун бүлээнээр уух
• Бага насны хүүхдэд цэгэн иллэг хийх
• Гарын шууны дотор тал руу эсвэл алчуур, сальфеткаар амаа таглан ханиаж найтаах
• Шим тэжээллэг сайтай, сонгино сармистай шөлтэй хоол идэх
• Сайтар унтаж амрах. Ялангуяа бага насны хүүхдийг 22 цагаас өмнө унтуулах
• Дасгал хөдөлгөөн хийх
Ханиад, шуухинаагаас сэргийлье | ||
Үзсэн: 513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.