Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл 500 уран бүтээлч болон ажилчид ССАЖЯ-ны гадна талбайд тайван жагсаал хийлээ. Энэ салбарынхан өөрийн яамтай болсон ч ажилчдын цалин тэтгэвэр нэмэгдээгүй, нийгмийн халамж үйлчилгээ, ажиллах орчин нөхцөл сайжраагүй гэх мэт олон асуудлыг хөндөж ийнхүү жагсжээ. Түүнчлэн салбарын сайд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ажил авснаасаа хойш соёл урлагийн салбарын хөгжил дэвшил, бодлого төлөвлөгөөнд дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгааг нь шүүмжилж дуу хоолойгоо ийн нэгтгэжээ.
Урлагийнхан тайван жагсаалаар үзэл бодлоо илэрхийллээ | ||
Үзсэн: 1693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.