![](/uploads/201404/news/thumb/255aa1f40eee9f6d788b4eba00b7a837_x3.jpg)
Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг угтаж Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлахаар болжээ.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр орны ард түмний найрамдал, цэрэг дайчдын дайчин нөхөрлөлийн билэг тэмдэг болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажилд туслах санаачилга гаргасан аж. Тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский “Бид Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр болсон. Тавдугаар сарын зургаанд засварлах ажлыг дуусгаж, ялалтын баяраар цэцэг өргөхөд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна бид энэ жил болох Орос-Монголын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан хээрийн сургуульд зохих дэмжлэг үзүүлэх, Халхын голын дайны тухай уран сайхны кино бүтээхэд туслах зэрэг ажлыг төлөвлөөд ажиллаж байна” гэлээ.
Танктай хөшөөг засварлаж байна | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.