Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг боллоо.
Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт АТГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хууль, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, Азийн сан, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.
Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах зэрэг чиглэлийг барихаар хөтөлбөрийн төсөлд тусгажээ.
Уг хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.