Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат иргэн Ч, Н нар нь хууль бусаар их хэмжээний чулуу хилээр гаргаж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн тагнуулынхан ажилласан байна. Ингээд УАЗ-452 маркын 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай хилээр гарах үед гаалийн байцаагч нартай хамтран нарийвчилсан шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар тус автомашины хана, тааз, суудал, хаалганд 200 кг үнэт чулууг нуусныг илрүүлэн гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгөөд байна.
200 кг үнэт чулуу нэвтрүүлэхийг завджээ | ||
Үзсэн: 2256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.