![](/uploads/202009/news/thumb/fdea3db402e6e922d01409e5b5024ed2_x3.jpg)
Вакцин дархлаажуулалтын глобаль альянс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эпидемийн эсрэг бэлэн байдлын төлөөх түншлэл, НҮБ-ын Хүүхдийн сан, Билл ба Мелинда Гейтсийн сан зэрэг олон түншлэгч нарын хамтран үүсгэсэн "COVAX Facility" механизмын ээлжит цахим хурал есдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар “COVAX Facility” механизмын үйл ажиллагааны сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээлэл, вакцин гарган авах судалгаа шинжилгээний ажлуудын явц, вакцины үр дүн, аюулгүй байдлын урьдчилсан баталгаажуулалт болон яаралтай журмаар хэрэглээнд нэвтрүүлэхэд тавигдах шаардлагууд гэх мэт олон асуудлаар мэдээлэл хийлээ.
Вакцин дархлаажуулалтын глобаль альянсын Удирдах зөвлөл есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд хуралдаж Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд "КОВИД-19" халдвараас сэргийлэх вакциныг “COVAX Facility АМС” дэд механизмд хамрагдаж байгаа бага болон дунд орлоготой 92 улсад хэрхэн хуваарилж, түгээх талаар тодорхой шийдвэр гаргах юм.
Шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин гарсан даруйд механизмд оролцогч улс орнуудад вакцины хангамжид хамрагдах тэгш боломж олгох нь “COVAX Facility” механизмын үндсэн зорилго юм. Монгол Улс дээрх механизмд хамрагдах хүсэлтээ өнгөрсөн долоодугаар сард илэрхийлж, улмаар Вакцин дархлаажуулалтын глобаль альянсын Удирдах зөвлөлийн долоодугаар сарын 30-ны өдрийн хурлаар “COVAX Facility АМС” дэд механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтад багтжээ.
"COVAX Facility" механизмын ээлжит цахим хуралд оролцлоо | ||
Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.