![](/uploads/201404/news/thumb/94f1ae57a45fad3dfcce8a763cae292d_x3.jpg)
Энэ долоо хоногт Засгийн газрын “11-11 төв”-д 1092 иргэн хандсанаас 710 санал хүсэлт, 220 гомдол, 14 талархал, 83 шүүмжлэл, 65 өргөдөл ирүүлжээ.
ТҮЦ машинаас авсан лавлагаагаар зарим арилжааны банк болон албан байгууллага үйлчлэхгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдолд УБЕГ “Дээрх байгууллагуудад нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан, үнэт цаасан дээр хэвлэгдэж байгаа лавлагаа бичгээр иргэдэд ижил тэгш үйлчилгээ үзүүлж, чирэгдэл учруулахгүй байх талаар албан хүсэлтийг хүргүүлсэн. Мөн энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” гэж хариулжээ.
Газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой асуудлаар 73 иргэн хандсаныг Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг 2014 оны дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил дуусаагүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шаардлагатай болоод байна.
Хэрэв та газар өмчлөх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан, сонгон шалгаруулалтад оролцоно уу. Харин газар эзэмших бол газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батласан загварын дагуу хүсэлтээ гарган, холбогдох баримт бичгээ бүрдүүлж тухайн шатны Засаг даргад хандана уу” гэсэн хариултыг ирүүлжээ.
Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн асуултад хариуллаа | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.