Шууд Chart

“Монос”-ын Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд”-ын Д.Баттөр, “Макс”-ын Д.Ганбаатар нар хөдөлмөрийн баатар боллоо

2020-09-28 09:38:12

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:

“Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар,

“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр,

“Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат цолоор:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,

“Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,

“Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,

“ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,

“Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор;

“Моннидер” ХХК-ийн захирал Энхбаатарын Алтанбагана,

“Түшиг групп” ХХК-ийн захирал Ганзоригийн Баттүшиг,

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Магваны Оюунчимэг,

“БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан нарыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор;

“Хурд групп” ХХК-ийн барилгын даамал Мятавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор;

“МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Дашдондогийн Баярсайханыг Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор тус тус шагнав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монос”-ын Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд”-ын Д.Баттөр, “Макс”-ын Д.Ганбаатар нар хөдөлмөрийн баатар боллоо  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй