
Мэргэжлийн холимог тулааны шилдэг холбооны нэг UFC-д хүч үзэж буй Монголын анхны тулаанч Д.Батгэрэл энэ удаагийн тулаанаа хийхгүй гэнэ. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байрлах “Тулааны арал”-д Америк тулаанч Кайлер Филлипстэй тулалдах байсан ч Монгол Улсын агаарын болон автозамын хилүүд хаалттай байгаа учир Абу Дабиг ийнхүү зорих боломжгүй болов.
Ийнхүү түүний оронд Камерун Элсиг Кайлер Филлипстэй тулалдахаар болсныг UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдээллэсэн байна.
Их Британи гаралтай Камерун Элс нь нийт 14 тулаан хийхдээ 10 ялж, дөрөв ялагдаад байгаа аж.
Д.Батгэрэл энэ удаагийн тулаанаа хийх боломжгүй болжээ | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.