Шууд Chart

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” үзэсгэлэн боллоо

2014-04-18 16:57:05

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг өчигдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Энэхүү хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлийн 442 ажлын байр зарлагджээ.  Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг танилцуулж, “Оюутны цагийн ажил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна.

Хөдөлмөрийн яармаг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөл бүрдэхээс гадна аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлж, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох томоохон арга хэмжээ болдог гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” үзэсгэлэн боллоо  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй