Шууд Chart

Хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

2020-09-28 11:27:54

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар 1 лабораторид нийт 655 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт буюу сувилалын тусгаарлалтад шилжлээ. 

Харин дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 298 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 18 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байна. Харин 218 мянга гаруй хүн эдгэрчээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ   
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй