Шууд Chart

“Хийморь” уран сайхны кино олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ

2020-09-28 11:33:38

Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн агсны “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ.

Тодруулбал, дээрх улсад зохион байгуулсан “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор “Хийморь” кино шалгараад байсан юм.

Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны хооронд шилдгүүдээ тодруулсан байна.

"Хийморь" уран сайхны кино өмнө нь тус наадмаас “Олон улсын шилдэг кино” медаль хүртсэн бол наадмын сүүлчийн өдөр дахин нэг шагнал хүртэж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг дэлгэцийн бүтээл 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн. Эл бүтээл 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвшсэн байдаг. Мөн олон улсын "Алтан бөмбөрцөг" кино фестивальд шалгарч байсан билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хийморь” уран сайхны кино олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй