
Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлчээр зохион байгуулах тэмцээнүүдийн хуваарийг гаргахдаа ирэх арванхоёрдугаар сарын 11-13-нд Токиогийн “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулахаар товлосон билээ.
Японы өдөр тутмын "Асахи" сонинд өгүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита нар цахим уулзалт хийснийхээ дараа “Их дуулга”-ыг цуцлах шийдвэр гаргасан байна.
Сүүлийн үед дахин идэвхижсэн цар тахлын үед “Их дуулга” тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпийн наадамд ч нөлөөлөх магадлалтай хэмээн хоёр тал үзжээ.
Токиогийн “Их дуулга” тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ | ||
Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.