Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2020-09-28 15:47:59

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 30-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 28-ны 20 цагаас 09 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун  аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр  7-12 хэм хүйтэн, говийн аймгуудын нутгаар 1-6 хэм,  Алтайн өвөр говиор 6-11 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар  1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар,  3-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй