Шууд Chart

МҮОХ, “Тоёота Сэйлс Монголиа” компанитай хамтарч ажиллана

2020-09-28 17:42:08

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтад “Тоёота Сэйлс Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал “Тоёота Сейлс Монголиа” компанийн ерөнхий зөвлөх Цүёши Авай нар оролцож, “Токио-2020” олимпийн наадмаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Мөн тус уулзалтаар “Тоёота Сэйлс Монголиа” компани өөрсдийн товч танилцуулгыг сонирхуулсан бөгөөд МҮОХ-ны үйл ажиллагаа, Олимпийн музейтэй танилцлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ, “Тоёота Сэйлс Монголиа” компанитай хамтарч ажиллана   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй