Шууд Chart

Найруулагч С.Бямбын "Хэвтрийн хүн" кино ирэх аравдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ

2020-09-29 09:00:18

Найруулагч С.Бямбын "Хэвтрийн хүн" кино ирэх аравдугаар сарын 20-нд нээлтээ хийхээр болжээ. Тус бүтээлийг зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз" номд орсон "Хэвтрийн хүн" туужаас сэдэвлэн бүтээсэн гэнэ.

Тэрбээр Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд “Хэвтрийн хүн” кино зохиолоороо тэргүүлж байсан бөгөөд “Хүй”, “Нохойн орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан юм. 

Харин энэ удаа дээрх бүтээлээ Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, “Guru Media”, “Nomadia Pictures”-тэй хамтран бүтээсэн байна. Тус хөтөлбөр нь дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, олон улсын кино студи, продюсер болон кино санхүүжүүлэгч нарт зориулж 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ.

Түүнчлэн хөтөлбөрт шалгарсан найруулагчид ирэх тавдугаар сарын 19-25-нд кино салбарын хөрөнгө оруулагчид болон компаниудын төлөөлөлтэй уулзан төслөө танилцуулах аж.

Хөтөлбөрт нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарснаас Монгол, БНХАУ, Өмнөд Африк, Мексик, Сингапур, Бангладеш зэрэг орны найруулагчид багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч С.Бямбын "Хэвтрийн хүн" кино ирэх аравдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй