![](/uploads/202009/news/thumb/e7904d7afdc1e1c47072ea431a86fa33_x3.jpg)
Шотланд гаралтай Холливудын жүжигчин Эван МакГрегорт 17 жилийн өмнө Монгол Улсад аялаж байх үедээ зураг дээрх охиныг анх олж харжээ.
Тэрхүү охиныг Жамъян гэдэг бөгөөд тухайн үед хоёр настайдаа төрүүлсэн эцэг эхдээ хаягдан Эх нялхсын эмнэлэгийн дэргэдэх нярайн сувиллын газар хүргэгдээд байжээ.
Эхний хугацаанд тэрбээр охины эмчилгээнд шаардлагатай мөнгийг хандивлаж байсан ч төд удалгүй өргөж авах санаа олсон аж.
Гэвч тухайн үед гадаадын иргэнд Монгол хүүхдийг өргүүлэх боломж амархан байгаагүй тул бие төлөөлөгчөө үлдээж, шаардлагатай бичиг баримт бүрдүүлүүлсний эцэст 2006 онд албан ёсоор үрчилж авсан байна.
Энэ тухай Эван МакГрегор "Тэр бяцхан охин бодлоос гарахгүй байсан" хэмээн хэлж байжээ.
Өдгөө тэд АНУ-д амьдарч байна.
Холливудын од Эван МакГрегор Монгол охинтойгоо | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.