Шууд Chart

Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн дагуу мэдэгдэл бэлтгэх чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна

2020-09-29 12:02:22

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүний хувьд энэ байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр, Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр, Үйлчилгээний худалдааны тухай мөн Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр зэрэг 17 хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн дагуу холбогдох мэдэгдлийг тухай бүр тус байгууллагад хүргүүлж байх үүрэг хүлээдэг.

Гадаад харилцааны яам ДХБ-тай хамтран Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2020 оны есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ХХААХҮЯ, ГХЯ, СХЗГ, МХЕГ мөн ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.

Сургалтад оролцогчид ДХБ-д хүргүүлэх мэдэгдэл, түүний хамрах хүрээ, мэдэгдэлд тавигдах шаардлагын талаар мэдээлэл авахаас гадна хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй дотоодын дэмжлэгтэй холбоотой арга хэмжээг ДХБ-д мэдүүлэх дасгал ажлыг ДХБ-ын шинжээчтэй хамтран хийх юм. Энэ сургалт хөдөө аж ахуйн салбарын худалдааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бэхжүүлж, ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулахад ач холбогдолтой болно.


Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн дагуу мэдэгдэл бэлтгэх чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй