![](/uploads/202009/news/thumb/a3634777e299b9a52beae49f152bf5ab_x3.jpg)
Коронавирусийн цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон Токиогийн зуны олимпийн наадмын зардлыг бууруулах зорилгоор албаны хүмүүсийн тоог 10-15 хувиар бууруулах саналыг зохион байгуулах хороо гаргажээ.
ОУОХ-ны Зохицуулах хорооноос тус олимпийн наадмын зардлыг бууруулах, хэт нүсэр байдлыг багасгах зорилгоор нийт 50 гаруй арга санал болгосныг “Токио-2020” ЗБХ-ны гүйцэтгэх захирал Т.Мүто цаашдын олимпийн наадмын хувьд жишиг болно хэмээн үзжээ.
Түүнчлэн нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох зочдын тоог бууруулах, Олимпийн хотхонд баг угтаж авах ёслолыг болиулах, бэлтгэлийн орднуудыг богино хугацаанд нээх, автобусны үйлчилгээнд албаны цөөн хүнийг хамруулах зэрэг өөрчлөлтийг санал болгосон байна.
Эдгээр шинэчлэлт нь олимпийн наадмын төсвийг хэрхэн бууруулах талаарх дэлгэрэнгүй тайланг ирэх аравдугаар сарын 7-нд болох ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн виртуал уулзалтад танилцуулах аж.
Токиогийн олимпийн наадмын зардлыг бууруулна | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.