Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр сургалт явуулна

2020-09-29 14:46:55

Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын хүсэлтээр сургалт явуулахаар болжээ.

Уг сургалтыг Техник спортын төвд долоо хоногт хоёр удаа зохион байгуулах юм байна. Тэрбээр 1992 онд “Барселон-92” олимпийн наадамд 23 насандаа оролцож, спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртсэн бол 16 жилийн дараа буюу 2008 онд 39 насандаа “Бээжин-2008” олимпийн наадмаас дахин уг төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Д.Мөнхбаяр “Рио-2016” олимпийн наадмын дараа Энэтхэг Улсын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа агаад уг гэрээ нь ирэх оны Токиогийн олимп хүртэл үргэлжлэх юм байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр сургалт явуулна   
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй