![](/uploads/202009/news/thumb/0eab35aae7f5b6190a7aa3c1a034dfea_x3.jpg)
Монголын Үндэсний Олимпийн Хороонооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт-семинарыг зохион байгууллаа.
Энэхүү сургалт семинарт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцож, сургалтад хамрагдаж буй багш нарт амжилт хүссэн бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газараар зочлож, Засаг даргын орлогч Ц.Баттогтохтой уулзлаа.
Мөн албан айлчлалынхаа хүрээнд Хөвсгөл аймгийн БТСГ, “Аваргууд”, “Сод Эрдэм”, “Эрдмийн далай” сургуулиудын олимпийн тэнхимээр зочилж, олимпизмийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд МҮОХ-ны одон медалийг гардуулан өгсөн байна.
Үүний дараа олимпийн танхимуудыг ивээн тэтгэдэг "Аяны Жолоо", "Уудам хангай" компанийн үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын зураг авахууллаа.
Н.Түвшинбаяр Хөвсгөл аймагт ажиллалаа | ||
Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.