Шууд Chart

"Жаргаж үхлээ, 92 хувь" уралдааны дүн гарчээ

2020-09-30 09:55:32

"Хотын нүд" ТББ-аас иргэдийн өдөр тутмын амьдралыг хөндсөн фото, лайв бүтээлийн уралдаан зарлаж, шилдгүүдээ тодруулжээ.

Уг уралдааны талаар дээрх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан “Хотын удирдлага гэх хүмүүст хэлэхэд 92 хувийн аз жаргал хаана байгаа талаар энэхүү уралдааны контентоос харж болно. Тодруулбал иргэдийн амьдрал ахуй өнөөдөр ямар түвшинд байгааг, мөн хот хоёр хуваагдсан байгаа нь уралдаанд оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг, контентоос харагдана. Уралдаанаар иргэдийн ахуй амьдрал, хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй орчин нөхцөл хот байна уу үгүй юу гэдгийг хөндсөн. Ирсэн бүтээлүүдийн дийлэнх нь хүүхдийн аюулгүй байдал, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны асуудлыг дэвшүүлсэн байлаа. Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Гэхдээ бидэнд аль нам эвсэл ялах нь чухал биш. Бидэнд эрүүл, аюулгүй орчин, нөхцөл хэрэгтэй байна" гэв.

Уралдааны гурван төрөлд нийт 224 бүтээл ирсэн бөгөөд үүнээс 16 шилдэг бүтээлийг тодруулжээ.

Ийнхүү дараах оролцогчдыг танилцуулья.

Видео контент төрөлд: 

  • Гран при шагналд оролцогч Г.Бямбахүү-н "Аз жаргалтай Улаанбаатарын Иргэдийн Сүлд дуу" 
  • Тэргүүн байр оролцогч П.Уранбилэг-н "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар" 
  • Дэд байр оролцогч Uchiha багийн - цуврал бүтээл болон Happy UB багийн цуврал бүтээл 
  • Тусгай байр ороцогч Г.Тулга "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана"
  • Тусгай байрт оролцогч Н.Мэндбилэг-н "Аз жаргалтай хотоор алхав" 

Live төрөлд:

  • А.Ундрах 
  • С.Алтантуяа болон Залуу ээжүүд 
  • П.Уранбилэг 
  • Э.Хандсүрэн 
  • Uchiha баг  

Фото контент төрөлд: 

  • Б.Инжинааш Хотын төрх 
  • А.Чимэдцэрэн "Жаргалтай хот нэг иймэрхүү..." болон Х.Буянтогтох "Хүүхдэд ээлтэй хот..." 
  • Түмэндэлгэр-Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар жаргаж үхлээ болон  
  • Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай" болон Б.Юмжирдулам "1 хот дах 2 ертөнц" 
  • Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх" 
Нийтэлсэн: У.Баярсайхан

"Жаргаж үхлээ, 92 хувь" уралдааны дүн гарчээ   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй